Дайны дурсамж: Хэн ч өгүүлээгүй үнэн түүх
Энэ дурсамж номыг уншихад өр өвдөнө. Өр өвдөхийн учир нь үнэнийг яг байгаа чигээр нь өгүүлснийх. Даруухан эрдэмтэн маань урлагийн өндөр дээд мэдрэмжтэй хүний хувьд дайны аймшиг, бузар муухайг гойд хурцаар тусган авч, балмагдан цочирдсон эгэл цэргийн үзсэн туулсныг гайхалтай тод томруунаар дүрсэлжээ.