Агшин зуурын унууль (0)
“Агшин зуурын унууль” уншигч таныг хүний амьдрал аж төрөл оршихуйн мөн чанарын нэгэн шинэлэг ухаарал, эргэцүүллийн ертөнцөөр аялуулж, оюуны тань цангааг тайлна. “Агшин зуурын унууль” түүврийн гол санааг “Миний оршихуйг хэн бий болгож, хэн тогтоож байна вэ?, Ямар учраас би оршин байгаа юм бэ?” гэсэн гүн ухаанд зангидагдсан гэж үзэж болно. Нэгэнт ийм гүн асуудлыг хийсвэрлэлд тулгуурлан илэрхийлсэн болохоор цөм импрессион, экспрессион, экзистенциал маягийн өгүүллэг байна. Ер нь бол хүний анхаарлыг татахын тулд хамгийн бодитой үнэн байдлыг үзүүлэх ёстой ажээ. Онолчид ингэж л томьёолон тодорхойлдог аж. “Агшин зуурын унууль”-д ч бас хүний амьдрал аж төрлийн үнэн байдал тусгагдсан нь ойлгомжтой. Гэхдээ эл бүтээлийн зохиолч нь хүн болгоны үзүүлдэг үнэн байдлаас арай өөр, нууцад байгаа, далд байгаа, сэтгэлд оршиж байгаа тэр үнэн зүйлийг харуулна гэж бодсон учраас хүний амьдралын үнэнийг өөр талаас нь, далд талаас нь харсан бүтээл болсон юм. Хэдийгээр ингэж харж дүрсэлж бичдэг олон янзын арга барил, олон янзын сэтгэлгээнээс А.Хилэнд импрессион хийгээд экспрессион сэтгэлгээ зааглан ялгагдахын аргагүй нэгдэн нийлсэн ажээ.