Үзэмчин ерөөл магтаал

Үзэмчин ерөөл магтаал
Ерөөл магтаал бол монгол үндэстний он удаа жилийн аман уламжлалын язгуур соёл болох бөгөөд монголчуудын байгаль дэлхий лүгээ уусалцан түшилцэж, уялдан зохицолдож, амьдрахуйн гүн нарийн сэрэл мэдрэмжээс үүсэн бий болсон эх байгаль, эзэн төр, элгэн садан, хүмүүн ард, амьдрал ахуйн өөд эсрэг, өлзий мөр, магтан уянгалсан яруу найраг мөн.