Балжмаахан
Энэхүү романд Хойд нутгаас нүүдэллэн ирж Монгол нутагт суурьшаад, жаргалтай зовлонтой амьдралын замыг зүрх зориг, сэтгэл оюун, хатамж сэрэмжээрээ зоримог туулсан буриадын ард түмний, тэр дундаа голдуу буриад хөгшид, дунд насны болон балчир шаавай басагадын тухай өгүүлсэн юм. Их хэлмэгдүүлэлтийн үеэр бүхэл бүтэн баг суманд гэхэд л хонь гаргаад өгөх эр хүнгүй болтлоо өнчрөн гашуудаж, айл гэрийн түшиг багана эр хүний тулгуур хүчгүй үлдсэн авгай хүүхнүүд Буцаад нүүх чадалгүй, буурилаад үлдсэн амьдрал нь бараан бүүдгэр хоцорсон тэртээх жилүүүдийг өөрийн үр хүүхэд ач зээдээ хүүрнэн өгүүлж, амьдралын хатуу ширүүнийг хэрхэн даван туулж чадсан талаараа үлгэр домог хүүрнэх мэт өгүүлдэг байсан нь үеэс үед дамжин эдүгээгийн жаргалант амьдралын үед ч сэрэмж дохио болон өвлөгдөн үлдсэн ажээ.