Ой тогтоолтын дасгалын ном
Ой тогтоолтын дасгалын ном
Оюуны спортын нэг төрөл болох ой тогтоолтын спорт нь 1991 онд үүссэн бөгөөд тус спортыг оюуны зураглалын зохиогч, тархи судлаач Тони Бюзан болон шатрын их мастер Рэймонд Кийн нар үндэслэсэн билээ. Өдгөө 90 гаруй улсын тамирчид тус спортоор өрсөлдөж байгаа бөгөөд дэлхий даяар маш хурдацтай хөгжсөөр байна. Энэхүү дасгалын номыг ой тогтоолтын спортоор анхлан хичээллэгч нарт болон ой тогтоолтын чадвараа сорих, ахиулахыг хүссэн хүн бүрт зориулсан болно. Уг ой тогтоолтын дасгалын номд ой тогтоолтын спортын 10 төрлийн 7 нь 'хөзөр, тооны марафон, хоёртын тоолол, нэр-зүс царай, баганан үгс, зураг, түүхэн үйл явдал' багтсан. Үлдсэн гурван төрөл нь дээрх дасгалуудтай төстэй ба зөвхөн хугацааны хувьд ялгаатай юм.
