Хөөрөх мөч
Мелинда энэхүү гайхалтай бүтээлдээ ажил хэргийн шугамаар болон дэлхийгээр аялж явахдаа таарсан олон гайхамшигтай хүмүүсийн түүхийг багтаасан юм. Үүнийгээ ч номынхоо оршил хэсэгт 'Надад яаравчлах, бас төвлөрөх ёстой зорилгуудыг минь сануулж өгсөн эдгээр хүмүүсийн түүхийг бусдад хүргэхийн тулд би энэ номоо бичихээр шийдсэн. Мөн эмэгтэйчүүдийг дэмжих олон арга зам байдаг гэдгийг тэдэнд харуулахыг зорьсон.' хэмээн тайлбарлажээ.