Олон улсын хувийн эрх зүй
Олон улсын хувийн эрх зүй нь олон улсын шинжтэй буюу гадаадын иргэд, хуулийн этгээд, гадаад улсын оролцоотой иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг салбар эрх зүй. Олон улсын хувийн эрх зүйн зохицуулах зүйл нь хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн улсын нутаг дэвсгэрт холбогдсон эд баялгийн төдийгүй эд баялагтай холбоотой эд баялгийн бус эрх зүйн харилцаа, эрх зүйн харилцааны объект нь хилийн чанадад буй эд юмс, түүнчлэн гэр бүл, хөдөлмөрийн ба байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаа байдгаараа онцлог төдийгүй үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Уг бүтээлд Олон улсын хувийн эрх зүйн салбарт хамаарах суурь онолын үндэс болох зөрчилдөөний хэм хэмжээ, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын статут, олон улсын эд хөрөнгийн эрх, олон улсын гэрээний болон гэрээний бус үүрэгчлэл, гэр бүл, өв залгамжлалын асуудлуудыг үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулсан авч үзсэн болно. Олон улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудлуудыг жишээ, баримтанд тулгуурлан практиктай холбон үндэслэлтэйгээр тайлбарлан авч үзсэн нь энэхүү бүтээлийн онцлогийг харуулж байна. Тус бүтээлийг хууль зүйн болон бусад их дээд сургуулийн багш, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй суралцагч болон олон улсын иргэний эрх зүйн салбарыг сонирхогчид ашиглах боломжтой юм.