Цэцэн охин Мандухай: Ач тусын тухай үлгэрүүд (5)
'Хамгийн хэцүү үед гүрний түүхийг хатдын цэцэн ухаан, мэргэн зориг авардаг юм шүү' гэж аавынх нь хэлсэн үг цаг үргэлж Мандухайд бодогдоно. Мандухай охины тухай үлгэр ухаалаг, цэцэн мэргэн байх болон охид ч мөн хөвгүүдээс ялгаагүй авхаалж самбаатай байх нь ямар ач тустай болохыг ойлгуулах болно. Цэцэн охин Мандухайг дэлгэрэн дэвжихүйн бэлгэдэл болох газрын ногоон өнгө буюу номин ногоон өнгөөр илэрхийлсэн. Харин дүрийг тодотгосон хас хээ нь үндэсний үзэл, эр зоригийн утга чанарын илэрхийлэл болжээ.
