Монгол улсын хөдөө аж ахуйн салбар: Хөгжлийн төлөв байдал

Монгол улсын хөдөө аж ахуйн салбар: Хөгжлийн төлөв байдал
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өмнө өнөөдөр хоёр томоохон сорилт тулгарч байна. Энэ нь нэг талаар дэлхий нийтээр явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, нөгөө дэх нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тус салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлтөөр хэрхэн хангах тухай асуудал юм.