Миний анхны 1000 орос үг

Миний анхны 1000 орос үг
Өдөр тутамд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1000 гаруй орос үгийг сэдэв сэдвээр нь ангилж, монгол орчуулга, зөв дуудах заавар, харгалзах сонирхолтой зургийн хамт багтааж өгсөн энэхүү ном нь хүүхэд багачууд, насанд хүрэгчид гээд орос хэлийг сурахыг хүсч буй, анхлан суралцаж буй хэн бүхэнд тохиромжтой юм. Хатуу, зузаан хуудастайгаар хэвлэгдсэн учир чанартай, амархан урагдахгүй. Өөрөө сурчхаад дүү нартаа дамжуулаарай. Мөн орос хэл сурах зорилгоор биш ч, хэлд орж буй бяцхан жаалууд дуртай нь аргагүй зургийг нь үзэж, монгол үгийг нь давтаж хэлдэг шүү.