Өндөр бүтээмжтэй гэр бүлийн 7 дадал
Өндөр бүтээмжтэй гэр бүлийн 7 дадал
Би өөр бусад ямар ч зүйлд гаргаж байгаагүй их хичээл зүтгэлийг энэхүү номоо бичихдээ гаргасан. Учир нь миний хувьд энэ дэлхий дээрх хамгийн эрхэм зүйл бол гэр бүл бөгөөд таны хувьд ч мөн адил гэдэгт итгэлтэй байна. 7 Дадлыг гэр бүлийн хүрээнд ашиглах нь нэн тохиромжтой бөгөөд үнэндээ маш их үр дүнтэй байдаг. Та үүнийг олон гэр бүл 7 Дадлын тусламжтайгаар хэрхэн гайхалтай үр дүнд хүрсэн талаар унших үедээ ойлгох болно. Түүнчлэн би өөрийн гэр бүлийнхээ талаар буюу бид 7 Дадлыг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн болон хэрхэн алдаж эндсэн талаар жишээ оруулсан болно. Гэр бүл болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг ба манай гэр бүл ч мөн адил билээ. Гэвч нөгөө талаараа айл гэр болгонд ижил төстэй талууд байх нь элбэг. Миний бодлоор олон гэр бүлүүд нэг ижил бэрхшээлтэй өдөр тутмын амьдралдаа нүүр тулж байдаг.
