Гэрэлт хөргүүд
Гэрэлт хөргүүд
Монголын орчин цагийн дүрслэх урлагийн хөгжил, замнал энэ номын гол амь юм. Нэг мэргэжлийн хүмүүсийнхээ тухай ийм ихээр дурссан ном урьд нь уншиж байсангүй. Манай бараг бүх зураачийн бичил хөрөг энд багтжээ. Одоо бол нэгэнт домог болсон, зураач багш нарынхаа тухай ахин дахин, халуун дулаанаар, хайрлан дурссаныг үзээд уярах сэтгэл төрсөн. Нэгэн цагт тэднээсээ сурч, уламжилж авсан зүйлээ хадгалж хөгжүүлсээр Төгсөө эгч одоо өөрөө түүх өгүүлэгч болжээ. Уран бутээлч нөхдөө дурсана, хийсэн бүтээснийг нь эргэн сануулна гэдэг том соёл юм.
