Астрономийн цаглабар 2019 (0)
Энэхүү цаглабарт Орчлон, одны ай, од, нар, сар, гарагуудын тухай товч ойлголт, тэдгээрийн солбицлууд, нар, сарны хиртэл зэрэг үзэгдлүүдийг хэзээ, хаана ажиглаж болох тухай болон бусад лавлагааны чанартай өгөгдөхүүнийг оруулсан ба цаглабарт орсон бүх тооцооллын ажлыг Улаанбаатар дахь Одон орныг судлах оргилын газар зүйн байрлалд харгалзуулан Улаанбаатарын цагийн бүс дэх хуулийн цагийг баримтлан гүйцэтгэсэн болно. Мөн эрхсүүдийн солбилцлыг Дэлхий төвт экватор, Дэлхий төвт эклиптик солбицлын системд байх утгаар нь өгсөн байна.