Өглөөний гайхамшиг
'Ер бусын амьдарна гэдэг нь хамгийн чухал зүйлсээ өдөр бүр байнга хөгжүүлэхийн нэр юм.' Өглөөний Гайхамшиг номоос таалагдсан олон ишлэлийн нэг энэ байлаа. Энэ номын 3 дугаар бүлэгт хувь хүний хөгжлийн их сайхан санаануудыг тусгажээ. Тэр бүлгийн ихэнх өгүүлбэрийг тодруулсан гэхэд хилсдэхгүй.Та бидний анзаардаггүй, тоодоггүй энгийн юм шиг мөртлөө амжилтыг маань хойш чангаадаг нэг зүйлийг эндээс олж уншлаа. Өнөөдөр дасгал хийнэ гэж төлөвлөж байснаа за дараагийн 7 хоногоос гэх , маргааш хоолны дэглэм барих юм чинь өнөөдөр хүссэнээ идчихье гэх мэт бидний нэг л удаа юм чинь гэдэг энэ нэг бодол, үйлдэл бидний амьдралд асар их нөлөөтэй гэдгийг мэдэж авлаа. Бидний сонголт болоод үйлдэл нэг бүр тэр ч бүү хэл бодол нэг бүр нь бидний хэн болохыг тодорхойлж, улмаар амьдралын маань түвшинг тодорхойлоход үлэмж нөлөө үзүүлдэг гэж байна. Хамгийн чухал зүйлсээ хөгжүүлэхэд өдөрт нэг цаг зарцуулахад хангалттай, харин энэ нэг цагийг хэзээ, яаж гаргах вэ? гэдгийг тус номоос уншаарай!