Дэлхийн түүхийн философи: 5дахь хэвлэл
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
'Амьтай ба амьгүй биес, байгаль ба нийгмийн харилцан нөлөөллийн уг шинж, тэдгээрийн үүсэл, хувьслын асуудлаар, мөн түүнчлэн түүхийн философиор өөрийн гэсэн бүтэн, цогц үзэл, онол боловсруулж чадсан хүн' хэмээн профессор Чулуунжавыг манай орны байгаль, нийгмийн ухааны толгойлох эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрдөг болжээ. Түүний 'Байгалийн хувьслын философи', 'Нийгмийн философи', 'Дэлхийн түүхийн философи', 'Монголын түүхийн философи', 'Монголын улс төрийн философи', 'Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн', 'Судалгааны бүтээлийн эмхэтгэл (I-VI)' гэх номыг уншиж, судалж, сонирхсон хэн боловч өөрийн гэсэн танин мэдэхүйн тодорхой дүгнэлттэй үлддэг ажээ. Энэхүү 'Дэлхийн түүхийн философи' V ном маань өмнөх хэвлэлээс улам сайжруулсан болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789997898081
- Худалдаанд гарсан огноо : 2018-01-01
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 553 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 1080 гр
- Хэмжээс : 250 x 178 x 34 мм
ISBN-13 | 9789997898081 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2018-01-01 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 553 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 1080 гр |
Хэмжээс | 250 x 178 x 34 мм |
Зохиолчийн талаар
1946 оны 1-р сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөний дараа физик, эдийн засаг, түүх, философи, эрхзүй, биологийн шинжлэх ухаанд бие даан суралцаж байжээ. Тэрээр 1975 оноос ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна. Судалгааны ажлын төслийн зохицуулалтаар Чулуунжав ШУА-ийн Түүхийн хүрээлэнд 1992-1997 онд шилжин ажилласан ба 1998 оноос Философи, Социологи, эрхийн хүрээлэнд эргэн иржээ. Чулуунжав МУИС, Ленинград хотын УИС-д цөмийн физикч мэргэжлээр суралцаж байжээ. Тэрээр Оросын холбооны улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, социологийн хүрээлэн, Төр эрхийн хүрээлэнд томилогдон ажиллаж, мэргэшиж, мэргэжил дээшлүүлж байв. 38 жил эрдэм шинжилгээний ажил дагнан эрхэлсэн тэрээр философи, эдийн засаг, улс төр, үндсэн хуулийн эрх, түүхийн шинжлэх ухааны үүднээс Монголын нийгмийн тулгамдсан асуудлуудыг үзэж судалсан 33 ном, хамтын бүтээлд орж хэвлэгдсэн 30 бүлэг, зүйл, судалгааны 133 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Судлаач сүүлийн 15 жилд дараах номуудыг хэвлүүлжээ. Үүнд: 'Монголын төрийн тогтолцоо, түүний хууль, эрхийн үндсүүд дэх дутагдал, согог, асуудлууд (1990-1999 он)' УБ., 1999 он 'Монгол улсын үндсэн хуулийн эрхийн анхаарал татсан зарим асуудал' УБ., 2000 он 'Монголын нийгмийн өвөрмөц байдалд тохирох төрийн засаглалын зохистой хэлбэр, хэмжээ, бүтэц, үүргийн асуудалд' УБ., 2004 он 'Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)' УБ., 2005 он 'Дэлхий дахины түүхийн философи ба Монголын түүхийн философийн уялдаа, холбоо' УБ., 2006 он 'Хүн, Хүннү улс, монгол угсаатны гарал, түүхийн философи' УБ., 2006 он 'Монгол дахь либеральчлал ба ардчиллын онол, практикийн тулгуур асуудлууд (1990-2007 он)' УБ., 2007 он 'Нийгмийн философи: Онол, туршилт, сургамж, шүүмж' УБ., 2010 он 'Дэлхийн түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)' УБ., 2010 он 'Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн' УБ., 2012 он 'Монголын эртний түүхийн философи' УБ., 2012 он 'Монголын улс төрийн философи: Онол, амьдрал, сургамж, шүүмж (1990-2012 он)' УБ., 2012 он Нэмж засварласан хувилбараар 'Монголын түүхийн философи' ном 6 удаа, 'Дэлхийн түүхийн фолософи' ном 4 удаа, 'Дэлхийн дахины түүхийн философи ба Монголын түүхийн философийн уялдаа, холбоо' ном 2 удаа, 'Хүн, Хүннү улс, монгол угсаатны гарал, түүхийн философи' ном 4 удаа, 'Монголын улстөрийн философи' ном 2 удаа хэвлэгдэж олны хүртээл болсон байна.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй