Нүүр царайгаар хувь тавиланг тодорхойлох нь

Нүүр царайгаар хувь тавиланг тодорхойлох нь
Хүний нүүр царайны хэлбэр төрхөөр заяа төөргийг нь тодорхойлох уламжлал Дорно дахинд манай он тооллын өмнөх үед анх үүсчээ. Хэдийгээр шинжиж тодорхойлох олон хувилбар байдаг ч Эрхэм уншигч танаа эртний хятад оронд анх үүсээд өнөөг хүртэл Дорнын улс орнуудад өргөнөөр хэрэглэгдэж байгаа 'Тааран өмсгөл' шинжээний судраас хураангуйлан хүргэж байна. Нүүр царайгаар шинжих нь хэр бодитой бол гэж та эргэлзэж байна уу? Хэдийгээр нүүр царайны шинжлэл нь албан ёсоор шинжлэх ухаанд тооцогддоггүй боловч орчин үеийн генийн шинжлэх ухааны салбар дахь судалгаанууд бодгалийн онцлог зан авир болон генийн бүтэц хоорондын холбоог нэгэнт нотлоод байна.