Around the World 80 days (4)

Main cover


АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Арван нэгдүгээр сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
ENG
Англи хэл
НҮҮРНИЙ ТОО
236
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9798173792174
ХЭМЖЭЭС
140 x 105 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

"Дэлхийн сонгодог уран зохиолын хялбаршуулсан хувилбар. Англи хэл анхлан суралцаж буй залууст зориулсан ном.
Номын агуулгад нийцсэн комик зургууд нь ном уншихад илүү сонирхолтой, агуулгыг ойлгоход туслах болно.
Mini English book"


Үзүүлэлт

ISBN-139798173792174
Худалдаанд гарсан огноо2022-11-30
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо236 нүүр
Эрхлэн гаргасанUlemj publishing
Бүтээлийн хэлАнгли хэл
Жин120 гр
Хэмжээс140 x 105 x 15 мм

Зохиолчийн талаар

Жюль Габриэл Верн 1828 оны 2-р сарын 8-нд Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд мэндэлжээ. Түүний бага ангийн багш нь 30 жилийн өмнө сураггүй алга болсон усан цэргийн ахмадын эхнэр байсан бөгөөд нөхрөө хэзээ нэгэн цагт Робинзон Крузо шиг хүрээд ирнэ байх даа гэж хүүхдүүддээ байнга ярьдаг байжээ. Чухам энэ л санаа Верний сэтгэл зүрхэнд байсаар түүний олон зохиол бүтээлд илэрхийлэгдсэн байдаг. Аавынхаа мэргэжлийг залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцаж байх хугацаандаа Верн театрын жүжиг бичдэг байсан ба энэ үедээ Виктор Хюгод бүрэн автаж түүний зохиолуудыг ахин дахин шимтэн уншдаг байлаа. Мөн эцэг, хүү Александр Дюматай танилцсан нь утга зохиолд эргэлт буцалтгүйгээр ороход нь нөлөөлсөн байна. Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Аллан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж. Верний найз Феликс Надаль агаарын бөмбөрцөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд 'Агаарын бөмбөрцгөөр 5 долоо хоног аялсан нь' зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Үүний дараа 'Дэлхийн гүн рүү аялсан нь', 'Сар руу хийсэн аялал', 'Ахмад Хаттерсын адал явдал', 'Ахмад Грантын хүүхдүүд', 'Усан доогуур хорин мянган бээр аялсан нь', 'Нууцат арал', 'Дэлхийг тойрсон 80 хоног', 'Хар алмааз', '15 настай ахмад' зэрэг олон шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт зохиол бичсэн бөгөөд түүний зохиолуудыг одоог хүртэл ялангуяа хүүхэд залуус амтархан уншсаар байгаа билээ. Зөгнөлт зохиолын хаан гэгддэг түүний XIX зуунд туурвисан зөгнөлт бүтээлүүдийн 80 гаруй хувь нь ХХ зуунд биеллээ олсон нь түүнийг ямар алсын хараатай хүн байсныг гэрчилнэ. Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ. 1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантаднь Жюль Верний музей нээгдсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй