Ураг удмын журам: Товчоолсон лавлах
Уг номонд урьд нь хэрэглэж ирсэн овгийн тухай ойлголтыг өргөтгөн хүний ургийн хэлхээг удмын олонлогоор тогтоон авсан бөгөөд удмын тухай ойлголтыг бүрэн хүрээгээр нь нэгтгэн гаргаж нэг мөр болгон ашиглахаар зорьж зурлага бичлэгийг хийсэн бөгөөд номын эхний дэвтэрт ураг удмын тухай ойлголтыг тайлбарлах хэлхээ зурлага, нэрийн утга санааг тодотгохыг зорьж 4 бүлэг, 48 зүйл бичвэрийг хийсэн ба ураг удмын журмыг боловсруулан цэгцлэх санааг гаргажээ. Номын II дэвтэрт ураг төрөл, хүйн холбоо удмын хэлхээ зурлагыг 11 бүлэг, 66 салбар хэсэг дээр 75 зүйл зураг зурлагыг оруулан бүтээсний зэрэгцээ удмын зурлагын билэгдэл тэмдэг буюу зургийн таних тэмдэг тэмдэглэгээг хавсарган оруулсан байна. Эрхэм уншигч та зурлагыг тайлан уншихдаа зургийн хэлхээ холбоосын хэлбэр тэмдэглэгээг сайтар анхаарч уг хүнтэйгээ яаж холбогдон зурагдаж байгаагаар нь уг хэлхээг тайлан унших нь чухал юм.