Кавагүчи Тошиказү

Кавагүчи Тошиказү 1971 онд Японы Осака хотноо мэндэлжээ. Өдгөө 51 настай тэрээр жүжгийн зохиолч, найруулагч гэдгээрээ олонд илүү танигдсан юм. 2015 онд бичсэн Кофе хөрөхөөс өмнө хэмээх энэхүү зохиол нь түүний анхны роман бөгөөд төд удалгүй театрын тайзнаа тоглогдон, Сүгинами олон улсын драмын X наадмын шилдгийн шилдгээр тодорчээ. Түүнчлэн 2018 онд тус романаас сэдэвлэсэн “Фүникүри Фүникура кафе” нэрт дэлгэцийн уран бүтээл олны хүртээл болсон юм. Зохиогч 2017 онд удаах дэвтэр болох “Кофе хөрөхөөс өмнө: Кафегийн түүхүүд”, 2018 онд “Дурсамж бүдгэрэхээс өмнө” зэрэг романаа тус тус бичин, уг зохиолоо гурамсан цуврал болгосон аж. Шидэт реализм бүхий тус зохиол англи, испани, итали, франц зэрэг дэлхийн олон хэлээр орчуулагдан, олон улсын бестселлер номд зүй ёсоор тооцогдох болсон юм.