Ж.Р.Р. Толкин

Ж.Р.Р.Толкин бол Оксфордын Их сургуулийн Англо-Саксон Роулисон, Босворт хөтөлбөрийн профессор бөгөөд Пемброк коллежийн гишүүн. Тэрээр дөрвөн хүүхэдтэй агаад Хоббит-ыг тэдэндээ зориулан бичиж, чангаар уншиж өгдөг байжээ. Ингэж л цагийг эзэлсэн, дуусаж дундаршгүй агуу зохиолууд мэндэлсэн аж. Тэгтэл нэг их удалгүй Толкиний зохиолуудын нэр алдар зөвхөн дөрвөн хүүхдээр нь хязгаарлагдахаа байж, Оксфорд дахь найзууд нь гар бичмэлийг нь зээлж аван хүүхдүүддээ уншиж өгдөг болсон байна. Хэдий дүрүүд нь эрс ялгаатай ч Хоббит анх Алиса гайхамшгийн оронд зохиолтой үнэхээр адилхан гэгддэг байжээ. Хийсвэрлэн сэтгэх аяьяастай профессор хүний ухаан энэ тал дээр маш сайн ажилласан нь мэдрэгддэг. "Алиса гайхамшгийн оронд" тайлагдашгүй галзуу оньсгуудаар, Хоббит харин ид шид, домгийн ухааны өргөн ертөнцөөс түүсэн олон гайхамшгаар дүүрэн. Зохиолч Доджсон анх гайхамшгийн оронд болсон явдлын тухай үлгэрээ нийтлэх сонирхолгүй байсан бол, профессор Толкин хоббитын аяллын тухай гайхам сайхан түүхийг нь хүн бүр уншина гэдэгт тун итгэлтэй байжээ.