Батнайрамдал Отгоншарын

Ховд аймгийн уугуул. Монгол-Туркийн хамтарсан сургуулийг төгсөөд Норвегийн Дэлхийн нэгдсэн коллеж, АНУ-ын Макалестэр коллежид эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр (MBA). Банк оф Америкад ажиллаж байсан. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад, одоо МАН-ын Гадаад харилцаа хариуцсан дэд даргын албыг хашиж байна.