Нарансүх Д

ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд Хөдөлмөрийн Эрүүл Ахуй, Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр 2008 оноос хойш ажиллаж байна. Д.Нарансүх нь 2004 онд ЭМШУИС-ийг Эрүүл Ахуйч, Тархвар Судлаач мэргэжлээр төгсөж, 2008 онд тус сургуульд Нийгмийн Эрүүл Мэндийн Магистрын зэрэг хамгаалсан. 2013 онд АНУ-ын Жонс Хопкинс Блүүмбергийн НЭМС-д Шинжлэх Ухааны Магистрын зэргийг НЭМ-ийн Хөдөлмөр-Орчны Эрүүл Ахуйн салбарт хамгаалсан. Мөн БНЧУ-ын Прага дахь Техникийн Их Сургуулийн Data Mining сургалт (2009 он), АНУ-ны Иллинюсын Их Сургуулийн НЭМС-ийн Олон Улсын Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Хөтөлбөрийн 'Хөдөлмөрийн Эрүүл Мэнд', 'Хөдөлмөрийн Анагаах Ухааны Тандалт' сургалтуудыг (2010-2011 он) дүүргэсэн. Д.Нарансүх нь БГХӨСҮТ-д тархвар судлаач эмч (2004-2005 он), ЭМШУИС-ийн НЭМС- ийн Улаанбаатар хот дахь Арьс Ширний Үйлдвэрийн Эрсдэлийн Үнэлгээ төсөлт туслах судлаачаар (2006-2008 он) ажиллаж байсан. Түүнчлэн 2011 оноос хойш СХЗҮТ-ийн Хөдөлмөрийн Нөхцөл, Аюулгүй Ажиллагааны Стандартчиллын Техникийн хорооны гишүүн, 2013 оноос хойш ЭМЯ-ны НЭМ-ийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.