Баянсан Төрийн

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан 1969 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1986 онд Тэс сумын Таван Улиасны 8-н жил, 1988 онд Улаангом хотын 10-н жилийн 1-р сургууль, 1992 онд Ховд дахь УБДС, 1995 онд МУИС-ийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курс төгссөн. 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж 'Зүс бүгэг андууд' (1991) хамтын, 'Тэнгэрийн цавчилт' (2002) үгүүллэг, 'Гуниг шагайх үдэш' (2002) яруу найраг, 'Cap гуаглах зүсэм үдэш' (2006) яруу найраг, 'Хоосонг идэгч' (2009) үгүүллэг, 'Хожмын лаатай уншигдах ном' (2012) яруу найргийн номууд болон хөрөг нийтлэл, сэтгуүл зүй, баримтат уран зохиолын бүтээлүүд хэвлүүлсэн.