Сорос Жорж

Ноён Жорж Сорос 1930 онд Унгар улсын Будапешт хотод төрсөн ба 1947 онд Англи руу цагаачилж, Лондонгийн Эдийн Засгийн сургуульд философийн чиглэлээр суралцан улмаар 1954 онд философийн ухааны докторын зэрэr хамraалсан. Үүний дараа тэрээр 1956 онд Нью-Йорк хот руу нүүн санхүүгийн салбарт ажиллаж эхэлснээр, өдгөө 20 тэрбум долларын хөрөнгө бүхий дэлхийн хамгийн баян хүмүүсийи жагсаалтын 19-д жагсах (2013 оны байдлаар) тэрбумтан болох замаа эхэлжээ. Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Сорос Сангийн Менежмент компаний тэргүүн бөгөөд түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан хөрөнгө оруулагчдын нэг билээ. Мөн ноён Сорос хуучин социалист орнуудад нээлттэй нийгмийг дэлгэрүүлэх зорилготой сангийг үүсгэсэн бөгөөд түүний байгуулсан Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн сүлжээ дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм. Нийгэм дэх ардчилал, хүний эрх, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн өсөлтийг дэмжигч Жорж Сорос нь дэлхийн хэмжээний алдар цуутай санхүүч, бизнесмэн, тэрбумтан, филантрофист бөгөөд түүний бичсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлийн ном зохиолууд ямагт бестселлерийн тоонд багтаж байдаг. Жорж Соросын зохиосон ном зохиолоос дурдвал: '- Төв Европын Их Сургууль дээр Соросын тaвьсан илтгэлүүд (2000) The Soros Lectures at the Central European University (2010) '- Caнxүүгийн зах зээлийн шинэ зaгвaр: 2008 оны зээлийн хямрал ба түүний мөн чанар (2008) The New Paradigm for Financial Markets: The Credit Crisis of 2008 and What It Means (2008) '- Алдаатай эрин: Teppopизмын эсpэг дaйны хор уршиг (2006) The Age of Fallibility: The Consequences of the War on Terror (2006) '- Ардчилалаар дэнчин тавих нь: Зөвлөлт улс болон Зүүн Европ дахь чөлөөт аж үйлдвэрлэл ба ардчилсан шинэчлэлийг дэмжих нь (2006) Underwriting Democracy: Encouraging Free Enterprise and Democratic Reform Among the Soviets and in Eastern Europe ( 2006) '- Америкийн ноёрхлын хөөс: Ирак дахь Бушийн дайны үнэ өртөг (2003) The Bubble of American Supremacy: The Cost of Bush's War in Iraq (2003 ) '- Жорж Copoc Даяарчлалын талаар (2001) George Soros on Globalization (2001) '- Нээлттэй нийгэм: Дэлхийн капитализмыг шинэчлэх нь (2000) Open Society: Reforming Global Capitalism (2000) '- Дэлхийн Капитализм дахь хямрал: Нээлттэй нийгэмд аюул учраад байна (1998) The Crisis of Global Capitalism: Open Society Endangered (1998)