Дагвасүрэн Догдомын

1947 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. 1982 онд Москва хотод Нийгмийн Ухааны Академи төгссөн. 1973-1980 онд Чойбалсан хотод Махкомбинатын дарга, 1983-1987 онд Дорноговь аймгийн АДХГЗ-ны дарга, 1991-1992 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажилласан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. ОХУ, Украин, Болгар, БНСУ, Швед, АНУ-д туршлага судалж, мэргэжил дээшлүүлсэн.