Мэндхүү Г

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш. ОХУ-ын Москва хотын Улс Түмний Найрамдлын их сургуулийг телевиз, радиогийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2013 онд тус сургуульд докторын зэрэг хамгаалсан. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D). Сэтгүүлч мэргэжилтэй. 'MN 25-р суваг' телевизэд редактор, хөтлөгчөөр ажиллаж байсан. 'Телевизийн тухай А-Я хүргэл', 'Мэргэжлийн телевиз' зэрэг номын зохиогч.