Октябрь Даш

1959 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт төрсөн. 1967-1975 онд нийслэлийн 10 жилийн 34-р дунд сургууль, 1975-1979 онд Улаанбаатар Төмөр замын техникумыг авто замын техникч мэргэжлээр төгсч, Тээврийн яамны харьяа Аймаг дундын бэлтгэл цуваа гэдэг байгууллагад авто замын техникч, мастераар ажиллаж ажил амьдралынхаа гарааг эхлэн үр бүтээлтэй ажиллаж байгаад өөрийн хүсэл сонирхолоор гэрэл зургийн чиглэлээр ажиллах болсон. 2001 онд Сансар Кодак дижитал 'ОК фото' студиэ байгуулж мэргэжлийн гэрэл зургийн хөгжил болоод гэрэл зураг сонирхогч залууст зөвлөгөө, зөвлөмжийг харамгүй өгснөөр мэргэжлийн хэмжээний гэрэл зурагчин болоход нь үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна монгол орноо гадаадад сурталчилах, эх сайхан орныхоо үзэсгэлэнт байгаль төрхийг хүн ардад таньж мэдүүлэх зорилгоор уран бүтээлээ туурвин нөр их хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж яваа нэгэн. Хамтарсан үзэсгэлэн: 2004 онд 'Шинэ зууны монгол' гэрэл зургийн номоо гэрэл зургийн Гамма агентлагтай хамтран 2005 онд Швейцар, Германы гэрэл зурагчидтай хамтарсан Байгаль ан амьтны сэдэвт гэрэл зургийн үзсгэлэнгээ Уран зургийн галерейд 2006 онд Солонгос улсад болсон Монголын соёлын өдрүүдээр Байгалийн сэдэвт гэрэл зургаар 2007 онд Япон улсад болсон Монголын соёлын өдрүүдээр Байгалийн сэдэвт гэрэл зургаар 2006 онд Хятад улсад болсон Монголын соёлын өдрүүдээр Байгалийн сэдэвт гэрэл зургаар 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зурагчидтай хамтран 2009 онд АНУ-ын төлөөлөгч Донлессемтэй хамтран 'Чингис хаан ба монголын эзэнт гүрэн' гэрэл зургийн үзэсгэлэнг АНУ-ын бүх хот мужуудаар 2009 онд АНУ-ын төлөөлөгч Донлессемтэй хамтран 'Чингис хаан ба монголын эзэнт гүрэн' гэрэл зургийн номоо англи хэлээр 2009 онд АНУ-ын төлөөлөгч Донлессемтэй хамтран 'Чингис хаан ба монголын эзэнт гүрэн' гэрэл зургийн үзэсгэлэнгээ Сингапур улсад 2009 онд Казакстан улсад болсон Монголын соёлын өдрүүдээр Байгалийн сэдэвт гэрэл зургаар Бие даан гаргасан үзэсгэлэн: 2006 онд АНУ-ын Вашингтон хотод 'Эрт эдүгээгийн монгол' гэрэл зургийн үзэсгэлэн Номууд: 2007 онд 'Сайхан монгол' ном англи хэлээр ' The Beauty of Mongolia' 2007 онд 'Нүүдэл' багц ил захидал 'Nomadic' 2007 онд 'Сайхан монгол' Панарамм ил захидал 'The Beauty of Mongolia' 2008 онд 'Монгол' ном англи хэлээр 'Mongolia' 2008 онд 'Наадам' ил захидал 'Mongolian National Naadam Festival' 2008 онд 'Монгол' Панарамм ил захидал 'Mongolia' 2009 онд 'Монголоос авах энерги' ном англи хэлээр 'Energy of Mongolia' 2009 онд 'Улаанбаатар' ил захидал 'Ulaanbaatar city' 2009 онд 'Улаанбаатар' Панарамм ил захидал 'Ulaanbaatar city' 2010 онд 'Миний Монгол' ном япон хэл дээр 2010 онд 'Зулай цагаан алтай' номоо англи-монгол хэлээр 2011 онд 'Монгол-2' ном англи хэл дээр 2011 онд 'Сайхан монгол-2' англи хэл дээр 2014 онд 'Өнөд амгалан Төгрөг нутаг мину' гэрэл зургийн цомог 2015 онд 'Сайхан монгол-3' ном монгол, англи, орос, хятад хэл дээр Д.Октябрийн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 2004 онд Монгол улсын Зам тээвэр, аялал жуулчлалын яамны жуух 2004 онд Монгол улсын засгийн газрын шагнал 'Соёлын тэргүүний ажилтан' цол, тэмдэг 2005 онд Монголын ардчилсан холбооны дээд шагнал 'Эрх чөлөөний одон' 2005 онд Иx Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2006 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл 2007 онд Оны шилдэг гэрэл зурагчин Гран Пpи 2008 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч алтан медаль 2012 онд Монгол улсын төрийн дээд шагнал 'Алтан гадас' одон 2013 онд 'Монголын гайхамшигт хүн' одонгоор тус тус шагнажээ.