Уянга Мягмарын

Багш, судлаач Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Москва хотын 34-р дунд сургуулийг, 1999 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийн хуулийн факультетийг Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэйгээр төгссөн. 2004-2006 онд Япон улсын Токио хотын Сэншүйгийн Их сургуулийн Хуулийн сургуульд докторын судалгаа хийсэн. 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимд багшаар ажиллан Олон улсын эрх зүй, Олон улсын эдийн засгийн болон Худалдааны эрх зүйн чиглэлээр хичээл зааж, судалгааны ажил гүйцэтгэж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын гэрээний дагуу дотоодын зах зээлийг гадны хэт их импортоос хамгаалах эрх зүйн зохицуулалтын асуудлаар докторын судалгаа хийж байна. Олон улсын эрх зүй, хүний эрх, бизнесний эрх зүй, олон улсын эдийн засгийн болон худалдааны эрх зүйтэй холбогдол бүхий сэдвээр 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж, үндэсний болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний бага хуралд 10 орчим илтгэл тавьсан.