Цэрэнчулуун Аюурзана

А.Цэрэнчулуун 1946 онд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Герман улсад эдийн засгийн дээд сургууль төгссөн. Гадаад худалдааны эдийн засагч, дэд профессор цолтой. Боловсролын тэргүүний ажилтан, аялал жуулчлалын багш, I зэргийн хөтөч тайлбарлагч-орчуулагч. Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хот танилцуулах аялалыг 7 удаа удирдсан. Аялал жуулчлалын яамнаас хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл дээшлүүлэх шалгалтын комиссын гишүүнээр ажиллаж байсан. Аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагчийн дамжаануудад хорь гаруй жил хичээл зааж, аялал жуулчлалын холбогдолтой 20-иод ном бичсэн. Түүнчлэн Ханс Петер Рихтерийн 'Тэр үед Фрийдрих байлаа' тууж, 'Монгол гүн Ларсон' 2010 он, 'Заяа тавилан', 'Монгол хүн ба бурхад', 'Хеннинг Хаслунд Кристенсан' 2013 он, 'Төөрөлдсөн хувь тавилан' 2011 он, 'Бөмбөгөр ногоон ба Йосеф Гелета' 2011 он, 'Ах дүү Гриммийн үлгэрүүд' 2008 он, 'Ханс Кристиан Андерсений үлгэрүүд' зэрэг ном орчуулжээ. Мөн Понс, Монсудар Герман-Монгол толь бичгийн орчуулгын багийн гишүүнээр ажилласан.