Ольга Токарчук

Ольга Навоя Токарчук нь 1962 онд Польш улсын Сулехув хотноо мэндэлжээ. Анхны өгүүллэгүүдээ Наташа Бородин нэрээр сэтгүүлд нийтлүүлснээр уран зохиолын гараагаа эхэлж, 1989 онд “Толин дахь хотууд” (Miasta w lustrach) хэмээх шүлгийн түүвэр, 1993 онд “Судрын хүмүүсийн зам мөр” (Podróż ludzi księgi) хэмээх өгүүллэгийн түүврээ хэвлүүлж байв. Улмаар 1996 онд бичсэн “Эрт балар ба бусад цаг үе” (Prawiek i inne czasy) номоороо олонд танигдан, Бегуны хэмээх эл романаараа Мэн Бүүкэр олон улсын шагналыг хүртжээ. 2018 онд Нобелийн шагналд тодорсон тэрээр эдүгээ Вроцлав хотноо аж төрөн, зохиол бүтээлээ туурвисаар байна.