Мягмарсүрэн П

Зохиогч П.Мягмарсүрэн нь 1975 онд УБДС-ыг зураг хөдөлмөрийн багшийн мэргэжлээр төгсөж боловсролын байгуулгад тасралтгүй 40 дэх жилдээ ажиллаж байна. Боловсрол судлалын магистр, клиник профессор цолтой. Ардын боловсролын тэргүүний ажилтан, 'Тэргүүлэх багш' мэргэжлийн зэрэгтэй багш. 2013 оны хичээлийн жилээс СХД-ийн IX сургуульд зураг технологийн секцийн ахлагч, зураг технологийн багшаар ажиллаж байна. 2005 онд БСШУЯ-наас зарлагдсан сурах бичиг зохиох тендерт оролцож 'Зураг урлал-I' сурах бичиг нь шалгарч ᠌᠌᠌᠌᠌᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋'Зураг урлал-I' номын сурагчдын дадлага ажлын дэвтэр, багшийн арга зүйн зөвлөмжийн ном зэргийг хэвлүүлжээ. 2006 онд 'Зураг урлал-III', 'Дүрслэх урлаг-I', 'Технологи-I' зэрэг 3-5 дугаар ангийн ном сурах бичгийг зохиож, 2009 онд МУБИС-ийн багш нартай хамтран 8-9 ангийн 'Зураг төсөл' номыг зохиож сургалтанд нэвтрүүлжээ. Мөн 'Монгол зургийн сурах бичиг', 'Дүрслэх геометр' 11-12 дугаар ангийн сурах бичиг, 'Дүрслэх геометр' бодлого дасгалын хураамж, 2014 онд 'Хар зураг' сурах бичиг, 'Хар зураг натюрморт', 'Техникийн бодлого бодох арга зүй' 2015 онд 'Үнсгэлжин' цуврал үлгэрийн дэлгэгддэг ном, 'Хөгжилтэй цагаан толгой' дэлгэгддэг ном зэрэг багш сурагчдад зориулсан 50-иад гарын авлага, зөвлөмж бичиж олны хүртээл болгоод байна.