Батсайхан Ц

1949 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 'Дунд төгрөг' гэдэг газар төрсөн. 1969 онд Дорноговь аймагт АУДуС, 1977 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл ахуйн салбар, 1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлэгийн академид цэргийн эрүүл ахуйч эмчийн мэргэжил эзэмшсэн. 1977-2004 онуудад НАХЯамны 3-р газар, Засгийн газрын ҮААЭГазрын тусгай зориулалтын лабораторийн эрхлэгч, 1992-2004 онд Хил хамгаалах ерөнхий газар ЭАХСХ-ын албаны даргаар ажиллаж байсан, дэд хурандаа цолтой. Соёл яруу найргийн академийн гишүүн. Одоо Монголын зоос сонирхогчдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. **Бүтээлүүд:** «Монголын зоос мөнгөн тэмдэгт» (1992 он) «Хятадын зоос» (1993 он) «Монголын эртний улсуудын зоос» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт зоос» (2002 oн) «Монгол нутгаас олдсон эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал» (2004 он) зэрэг номыг бие даан болон нөхдийн хамт бичиж хэвлүүлсэн. Мөн монголын мөнгөн тэмдэгт зоос, хүрлийн үеийн түүвэр олдвор, угсаатны зүйн цуглуулга хийж, хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байсан.