Жаргалсайхан Цэдэнсодномын

Цэдэнсодном овогтой Жаргалсайхан нь Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дотор, зүрх судасны эмч.

МУ-ын дотор, зүрх судасны “Зөвлөх эмч”,” Клиникийн профессор” Удирдахуйн ухааны болон АУ-ны магистр, докторант

Дотор судлал, зүрх судасны мэргэжлийн чиглэлээр

-2006 онд ”Зүрхний хэт авиан оношлогоо” 14 хэвлэлийн хуудас номыг анх удаа монгол хэлээр,

-2011 онд “Эмнэлзүйн зүрхний цахилгаан бичлэг” 25 хэвлэлийн хуудас, -2010 онд “Антибиотекийн зөв хэрэглээ” 8 хэвлэлийн хуудас,

-2015 онд “Зүрхний цочмог шигдээсийн менежмент ” 23 хэвлэлийн хуудас, “Бөөрний эмгэтэй өвчтөнөөс шинжилгээ авах аргууд” ,

-2023 онд “Эмнэлзүйд зүрхний цахилгаан бичлэгийг хэрэглэх” 25 хэвлэлийн хуудас, УХТЭ-ийн “Оношлогоо, эмчилгээний удирдамж” гэх зэрэг хэд хэдэн ном, гарын авлага, зөвлөмжүүдийг дотор, зүрх судасны эмч, судлаач, резидент эмч, оюутан нарт зориулан гаргасан.

2009 онд Монголд “Перлингинат” эмийг эмчилгээний практикт анх удаа, 2012 онд Монголд анх удаа “Натри ялгаруулагч пептид” оношлогооны маркерийг эмнэлзүйн практикт анх нэвтрүүлсэн.

Монголын оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээг “Перлингинат эмийг эмчилгээний практикт хэрэглэсэн нь” , “ Натри ялгаруулагч пептидийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн”, “ Зүрхний хэт авиан оношлогоо”, “Эмнэлзүйн зүрхний цахилгаан бичлэг”, “Зүрхний цочмог шигдээсийн менежмент ”, “Зүрхний цахилгаан бичлэгийг эмнэлзүйд хэрэглэх” бүтээлээр тус тус “Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан.

Дотор, зүрх судас судлалын чиглэлээр багшаар ажиллаж, АШУҮИС-ийн оюутан, резидент болон УХТЭ-ийн резидент эмч нарт онолын болон дадлагын хичээлийг удирдан ажиллаж, багшилж байна.

МЭМАҮЭ-үүдийн холбооны улсын шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” шагналын “Дотор судлал”-ын чиглэлээр “Алтан чагнуурын эзэн” 2014 оны “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр , Германы Денк фармын шилдэг эмч шалгаруулах “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, цар хүрээг өргөжүүлэхэд мэргэжил нэгтнүүдээ манлайлан ажилласан” номинацийн 2021 оны “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгарч тус тус шагнагдсан.