Пүрэв Очирын

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Жалайр овогт Очирын Пүрэв. Монголын хүмүүнлэгийн болон Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Боловсрол судлалаар шинжлэх ухааны докторын (Sc.D) болон Боловсролын философийн докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүн. Дангаар болон хамтарч ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл 40 гаруйг бичиж хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээ, арга зүйн өгүүлэл 100 гаруйг нийтлүүлсэн. Ном, сурах бичиг 40 гаруйг редакторласан. Бүтээлүүдээс нь ОХУ, Герман, БНСУ, Япон улсад хэвлэгдсэн. Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухааны онол, арга зүй болон нийгэм, эрх зүй, түүхийн ухаан, эдгээрийн боловсрол, сургалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийдэг. Монголын түүх, нийгмийн ухааны багш нарын холбооны тэргүүн, Эрх зүй, нийгмийн ухааны 'Хасагт хайрхан' дээд сургууль, 'Нийгэм-хүмүүнлэгийн боловсрол' сэтгүүлийг үүсгэн байгуулагч.