Цэдэвсүрэн Данзангийн

Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор. 'Си програмчлал', 'C++ програмчлал', 'C++ хэлд суралцахуй' зэрэг их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан ном, сурах бичиг, 'Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж' цуврал, 'Мэдээлэл зүйн практикум', ЕБС-ийн 11, 12 жилийн 'Мэдээлэл зүй' 5-6,7,8,9,10,11,12 дугаар ангийн сурах бичгийг хамтран зохиосон. Цахим сургалт болон сургалтын цахим агуулга боловсруулах онол-арга зүй, Мэдээлэл зүйн боловсрол, Мэдээлэл холбоо, харилцааны технологийг боловсролд хэрэглэх чиглэлээр судалгаа хийдэг. 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.