Богд-Очир С
Монголын Үзмэрч Мэргэчдийн Төв Холбооны тэргүүн, Алдарт үзмэрч. Орос хэлний багш мэргэжилтэй. 5 үеийн удам залгасан мэргэч. Зөн мэдрэхүйгээр 49 жил, мэргээр 37 жил үзэлт хийсэн шилдэг мэргэч. 2008 онд 'Зөн билгийн тулаан-1' телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон. 2012 онд Увс аймгийн Улаангом хотод Ойрадын 'Зөнч мэргэдийн уралдаан' ТВ-ийн нэвтрүүлэг санаачлан зохион байгуулсан. Уртын дуу судлалын 9 цуврал бүтээл, дууны шүлгийн ном 2, мэргийн судалгааны ном 5, бусад ном 12-ыг хэвлүүлсэн.
