Мөнхцэцэг Гомпилдоогийн

МЗЭ-ийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн Гомпилдоогийн Мөнхцэцэг нь яруу найргийн 'Бэхэн цэнхэр өдрүүд' хамтын бүтээл '1991 он', 'Чамдаа' шүлгийн CD '1999 он', 'Цээжний анир''2000 он', 'Зөнгийн шувуу улаан' '2009 он', 'Замбуутивийн чөлөөнд...' '2012 он', 'Сэтгэл зүрхний үзэгдлүүд' '2014 он' түүврүүд хэвлүүлсэн. Бүтээлүүд нь 'Монголын уран зохиолын дээжис'108 боть '1996 он', 'Монголын эмэгтэй зохиолчид' I,II дэвтэр '2009, 2014 он', 'Монголын мөнгөн үеийн яруу найраг' '2001 он', 'Мөнгөн үеийн хүүрнэл зохиолын дээжис' '2006 он', 'Монголын яруу найргийн цоморлиг' '2006 он' зэрэг номуудад багтсан. Мөн Английн Лондон хотод хэвлэгдсэн 'Монголын эмэгтэй яруу найрагчид' анатологи, Турк, БНСУ-ын 'Ази', БНХАУ-ын 'Үндэстний утга зохиол', Япон улсын 'Гүүр' сэтгүүлүүдэд шүлгүүд нь хэвлэгдсэн.