Жигжидсүрэн Гомбожавын

'Анхны алхам', 'Хатанбаатар', 'Хүн чулууны нулимс', Бүлээн нурам', 'Амин мөр' зэрэг 25 уран сайхны кино, 'Их Нацагдорж', 'Сэнгийн Эрдэнэ', 'Хүннү гүрэн' баримтат-уран сайхны цуврал, 'Аймшигтай нүүдэл' 6 ангит кино, 'Дархан хилийн соргог манаа', 'Төв сайхан нутаг', 'Тэнгэрийн хөвүүн', 'Очирвани шүтээн мину', 'Учиртай гурван толгойг учирлахуй', 'Салхич шувууны нүргээн', 'Гэрч', 'Чөлөөлөх дайн' зэрэг 40 гаруй баримтат кино бүтээсэн. 'Хунгийн дуу', 'Сартай шөнийн уянга', 'Насан туршийн хайр', 'Том болох гэж битгий яар' зэрэг 10 гаруй дууны шүлэг зохиож, 'Кино жүжигчдийн уран чадварын асуудалд', 'Оюун санааны тусгаар тогтнол', 'Кино бол гайхамшигтай бас аюултай тоглоом', 'Монголын кино мэргэжлийн продюсергүй', 'Кино хамт олны бус зөвхөн найруулагчийн бүтээл' зэрэг 40 орчим шүүмж, эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл бичсэн. 'Жамухаар кино хийх эцсийн мөрөөдөл бий', 'Г.Жигжидсүрэнгийн драматург', 'Хүн чулуу яридагсан бол олон зүйлийг өгүүлнэ дээ' зэрэг 50 гаруй ярилцлага нь төвийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Дэлхийн болон Монголын кино урлагийн сонгодог бүтээлүүд, уран бүтээлчид, жүжигчдийн тухай 'Дэлгэцийн бурхад', 'Дэлгэцэнд мөнхөрсөн одод', 'Одод тохиох мөч', уламжлалт ёс заншил, монголын соёлын өвийн тухай өгүүлсэн 'Буурал түүхийн буман гайхамшиг', 'Эзэн Чингисийн өлгий нутгаар', 'Тусгаар тогтнолын үнэ цэнэ', 'Дэлхийд данстай монгол өв соёл' зэрэг телевизийн цуврал нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч. Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Монголын кино, дэлгэцийн уран бүтээлч, зохиогчдын эрхийг хамгаалах 'МОФПАС' нийгэмлэгийн тэргүүн.