Фишер Бобби

Домогт шатарчин Роберт Жеймс Фишер 1943 оны 3-р сарын 9-нд Чикагод төржээ. Фишер хосгүй билигтэн-гаргуун ой тогтоолттой, асуудлын мөн чанарыг хурдан тусгадаг хүүхэд байв. Фишер 1956 онд Манхеттены шатрын клубын аврагыг хуваалцаж, АНУ-д шатрын сод билигтэн Бобби Фишер гарч ирснийг сонин сэтгүүлд зарлан тунхаглаж эхэлсэн юм. Тэр зундаа 'Бруклиний банди' АНУ-ын идэрчүүдийн аврага болжээ. Энд тэрээр арван өргийн наймд нь хожиж, ердөө ганцхан хожигджээ. Фишер тэр жилдээ насанд хүрэгчдийн хоёр ч нээлттэй тэмцээнд сайн тоглож, АНУ-даа дөрөвдүгээр байрыг, Канадад наймдугаар байрыг хуваалцсан байна. Бобби хүү 13 настайдаа 'Үндэсний мастер' болж, 1956 онд Роземвальдын цомын төлөөх тэмцээнд анх удаагаа Решевский тэргүүтэй эх орныхоо шилдэг шатарчидтай илд зөрүүлжээ. Дональд Бирнтэй түүний наадсан яруу сайхан өрөг дэлхийн шатрын хэвлэлүүдийг шуугилж байсан билээ.