Элбэгдорж Ц

Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй. Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй. Ц.Элбэгдорж нь дараахь ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна. 1981-1982 “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист 1982-1983 Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга 1988-1990 “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч 1989-1991 МоАХ-ны тэрүүлэгч 1990 онд “Ардчилал” сонины эрхлэгч 1990-1992 АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн 1991 онд Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн 1992-1994 Монгол Улсын Их Хурлын гишүүн 1992 оноос “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн 1993 оноос Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн 1994-1996 МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн 1994-1996 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч 1996-1999 МҮАН-ын дарга 1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга 1996-1998 УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 1996-2000 УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга 1998 Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч 2000 оноос “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч. “Либерти”, Америк сургууль, 'Азийн санаачилга' институт, Уран зургийн академи, 'Эрх чөлөө' сэтгүүл, 'Philanthropy', 'Элбэг тав', 'Болор' сан'-гийн үүсгэн байгуулагч. 2003 оноос МоАХ болон “Залуу удирдагч” сангийн Хүндэт Ерөнхийлөгч. 2004-2006 Монгол Улсын Ерөнхий сайд 2005-2008 Ардчилсан Намын дарга 2008 онд УИХ-ын гишүүн. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.