Наранхүү Тойвогийн

1934 оны модон нохой жил Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Борзонгийн их говьд тэмээчний гэр бүлд төржээ. Тэрээр багаасаа анч эцэг, нагац ахаа дагаж ан авд явж хавх зүүж, 6 настайдаа ангийн түрүү бор халзан туулайгаар ганзагаа мялааж байжээ. Бага, дунд, 10-н жил, МУИС, ЗХУ-д намын дээд сургууль дүүргэж, багшийн мэргэжил, улс төрийн дээд боловсрол олж, Монгол улсын засаг захиргааны эрх барих дээд орон нутгийн байгууллагуудад, 1958, 1976, 1987 оноос Засгийн газарт зааварлагч зохион байгуулагч, Орон нутгийн хурал, захиргааны хэлтсийн орлогч дарга, 1962, 1966, 1972 оноос Дундговь, Хөвсгөл, Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан. 1995 оноос Ажнай корпорацид зөвлөхийн алба хашиж байна.