Бузан Тони

Тони Бузан бол дэлхий дахинд танил болсон Mind Maps (Оюуны зураглал)-ийг зохион бүтээсэн нэгэн бөгөөд олон цуврал бүтээлүүдээрээ гайхалтай амжилтанд хүрээд байна. Тони Бузан нь тархи болон сурах үйл явцын талаар бүтээл туурвидаг дэлхийд тэргүүлэгч зохиолчдийн нэг юм. Одоогийн байдлаар 80 гаруй ном зохиолыг бие даан болон хамтран туурвисан бөгөөд түүний бүтээлүүд дэлхий дахинд 3 сая хувиар борлогдоод байгаа билээ. Тони Бузан тархи болон сурах үйл явцын талаар илтгэл тавьдаг дэлхийн топ лекторуудын нэг юм. 'Тархины илбэчин' гэх нэрээр сүүлийн үед олонд танигдаад байгаа тэрээр 5 настай бяцхан хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдаас эхлээд Оксфордын их сургуулийн шилдэг төгсөгчид, мөн дэлхийн тэргүүлэх зэргийн бизнесийн захирлууд, байгууллага, засгийн газрууд зэрэг маш өргөн цар хүрээтэй үзэгч олонд илтгэл тавьжээ. -Дэлхийн Ой Тогтоолтын Аварга шалгаруулах тэмцээнийг үүсгэн байгуулагч -Дэлхийн Хурдан Уншилтын аварга шалгаруулах тэмцээнийг үүсгэн байгуулагч -Тулааны урлагийн хар бүсийн эзэн -Олимпийн дасгалжуулагч -Оюуны зураглал болон цацаргах сэтгэлгээний ойлголтыг үндэслэгч -Шагнал хүртсэн яруу найрагч -Шагнал хүртсэн тамирчин Бузаны номууд болон бусад бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 100 гаруй оронд амжилт олж, 30 гаруй орны хэл дээр хэвлэгдэн гарч, борлуулалт нь 100 сая фунтыг даваад байна. Өдгөө дэлхий дахинд 250 гаруй сая хүн ашигладаг, хүмүүсийн тайлбарласнаар 'Тархинд зориулсан армийн олон үйлдэлтэй Швед хутга' хэмээгддэг бодлын арга хэрэгсэл болох Mind Maps (Оюуны зураглал)-ийг зохион бүтээгч. Бузан 1968-1971 оны хооронд олон улсын MENSA (Хамгийн өндөр IQ бүхий нийгэмлэг) сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. BP, Barclays International, General Motors, Walt Disney, Oracle, Microsoft, HSBC, British Telecom, IBM, British Airways зэрэг томоохон үндэстэн дамнасан байгууллагуудад олон улсын бизнесийн зөвлөхөөр ажилладаг. Англи, Сингапур, Мексик, Австрали, Персийн булангийн орнууд болон Лихтенштейн гэх зэрэг улсын засгийн газар болон засгийн газрын байгууллагуудын зөвлөхөөр ажилладаг. Дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн алдартан бөгөөд үндэсний болон олон улсын телевизийн 100 цагийн нэвтрүүлэг, 1000 гаруй цагийн олон улсын радио нэвтрүүлэгт оролцжээ. Түүнийг телевизээр үзэж, радиогоор сонссон хүний тоо өдгөө 3 тэрбум хүрсэн байна.