Цогтсайхан Д

Шарнуудын барилдлага овогт Д.Цогтсайхан нь 1959 онд Улаанбаатар хотноо төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн философийн ангийг 1977-1985 онд, Хууль зүйн сургуулийн оройн ангийг 1995-1997 онд тус тус суралцаж төгссөн. 1985 оноос ШУА-ийн ФСЭХ-д эрдэм шинжилгээний ажилтан, 1991 оноос 2009 он хүртэл СЭЗДС (Санхүү эдийн засгийн дээд сургууль)-д нийгэм-хүмүүнлэгийн ухааны багшаар ажиллаж байсан. Философийн түүх, нийгэм-соёлын хүн судлалаар мэргэшиж, 'Монголын философийн түүх' дөрвөн дэвтэр бүтээлийн эхний 2 дэвтэрт хамтран зохиогчоор оролцож, эрдэм шинжилгээний 50 шахам өгүүлэл, илтгэл бичиж хэлэлцүүлжээ.