Даваасүрэн Гомбосүрэнгийн
Тэнгэр овогтой Гомбосүрэнгийн Даваасүрэн 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Сэтгүүлч, найруулагч. Бизнес, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Багануур дүүргийн орон нутгийн телевизийг анхлан байгуулсан анхдагчдын нэг. Багануур дүүргийн зохиолчдын нэгдлийн тэргүүн, Багануур Бага-Хэнтий МСУХ-ны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажилтай. Багануур дүүрэгт ТӨХК-д болон төр захиргааны байгууллагад ажилласаар ирсэн. МУСТА цол тэмдэгтэй. 1990-д оноос эхлэн уран бүтээлээ туурвин эхэлсэн. Түүний хүүрнэл зохиолын бүтээлээс 'Мөнгөн үеийн шилдэг зохиолчдын түүвэр', 'Монголын шилдэг богино өгүүллэгийн цомирлог'-т багтсан. Уран бүтээлийн жагсаалт: 1996 онд 'Морин тойруулга' тууж 2000 онд 'Тэнгэрийн цагаан навчис' шилдэг өгүүллэгийн түүвэр номыг Их зохиолч Д.Нацагдоржийн 95 жилийн ойд зориулан гаргасан. 2001 онд 'Төмсний цэцгэн хээ' тууж 2002 онд 'Цасан солонго' тууж 2002 онд 'Шинэ бүжиг' уран сайхны кино 'Зохиолч, найруулагч' 2005 онд 'Сүүлчийн хөхөөн дуу' уран сайхны кино ' Зохиолч ' 2006 онд 'Монгол рыцарууд' уран сайхны кино 'Зохиолч, найруулагч' 2006 онд 'Тэнгэрлэг хийморийн салхи' уран бүтээлийн бие даасан тайлан тоглолт 2008 онд 'Гүн галуутайн хийморь' Багануур дүүргийн 30 жилийн ойд зориулсан Сэтгүүлзүйн эмхэтгэл ном 2008 онд 'Тэмээн хөх' өгүүллэгийн түүвэр ном 2009 онд 'Тэнгэр хунгийн дуу' Их зохиолч Д.Нацагдоржийн 104 жилийн ойд зориулан бүтээсэн яруу найргийн ном 2010 онд 'Хүлэг эрдэнэ' цуврал сэтгүүл 2010 онд 'Монгол наадмын магнай хүлгүүд' цуврал ном 2011 онд 'Номин' улирал тутмын сэтгүүл 2013 онд 'Улаан тайгад' тууж, өгүүллэгийн ном болон 20 орчим нийтийн дуу, 10 гаруй баримтат кино бүтээсэн.