Юкио Мишима

XX зууны Японы хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Мишима Юкио 1925 оны 1 дүгээр сарын 14-нд Токио хотод төржээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Хираока Кимитакэ. Анхны богино өгүүллэгүүдээрээ олны анхаарлыг шууд татаж, сод авьяастан гэгдэх болсон Мишима 1949 онд Багт хүний наманчлал хэмээх хоёр дахь романаараа уран зохиолын ертөнцөд нэрээ таниулжээ. 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэрээр Японы армийн төв байранд нэвтрэн, Батлан хамгаалахын сайдыг барьцаалан аваад, хаант засаглалыг сэргээхийг уриалан дууд хэмээн шаарджээ. Гэвч эл үйлдэл нь амжилт эс олж, цэргүүд тэднийг дэмжих бус, элэглэн шоолсон тул сэппүкү (切腹, гэдсээ хүүлж, амиа хорлох Японы ёс) хийж, амиа егүүтгэсэн билээ. Японы самурайн ёсоор бол Мишима эл үхлээрээ нэр төрөө сэргээж, эртнээс тээж явсан “баатарлаг” үхлээр үхэх хүслээ биелүүлсэн юм.