Хилгендорф Эрик

Тюбинген хотын Эберхард Карлсын их сургуульд философи, шинэ үеийн түүх болон эрх зүйн ангийг тус тус дүүргэж, философи доктор (1990), хууль зүйн шинжлэх ухааны доктор (1992) цол хамгаалсан. 1997 онд эрүүгийн эрх зүй, байцаан шийтгэх эрх зүй, эрх зүйн философи хичээлээр их сургуульд багшлах эрх авсан. 1997-2001 онд Констанцын их сургуульд эрүүгийн эрх зүйн профессор, 2001 оноос өнөөг хүртэл Вюрцбург хотын Юлиус-Максимилианы их сургуульд эрүүгийн эрх зүйн профессор, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 2010-2012 онд тус их сургуулийн хуулийн факультетийн деканы алба хашсан. Түүний судалгааны гол чиглэл нь анагаахын болон био эрүүгийн эрх зүй, эдийн засгийн эрүүгийн эрх зүй, интернетийн эрүүгийн эрх зүйн салбар юм. Түүнчлэн эрх зүйн харьцуулалт, эрх зүйн философи, онол, эрүүгийн эрх зүйн түүх зэрэг эрх зүйн үндсэн судалгааны сэдвүүдийг хамран, энэ хүрээнд олон улсын төсөл хэрэгжүүлж, ялангуяа зүүн Азийн орнуудтай хамтын ажиллагаа идэвхитэй явуулдаг. Тэрбээр германы эрүүгийн эрх зүйн профессоруудын нийгэмлэг, аналитик гүн ухааны нийгэмлэгийн гишүүн, Вена хот дахь Ханнс-Келсен нийгэмлэгийн төлөөлөгч, Жиордано Бруно сангийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Холбооны засгийн газар, Бундестаг-т анагаахын болон интернетийн эрүүгийн эрх зүйн асуудлаар зөвлөгч. Бүтээлүүд: 'Шүүн шийтгэхүй дэх нотлох маргаан' 'Парламентад үг хэлэх эрх чөлөө Герман улсад, Хөгжлийн түүх' 'Шинжлэх ухааны хүмүүнлэг чанар. Ёс суртахуун, эрх зүйн философийн бичвэрүүд' 'Эрүүгийн эрх зүйн бодлогын хураавар, Ерөнхий ба Тусгай анги', 3 боть 'Эрх зүй' тайлбар толь, 2 боть 'Интернетийн эрүүгийн эрх зүй' 'Эрүүгийн эрх зүй. Тусгай анги' 'Зүүн Азийн эрүүгийн эрх зүй' 'Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги'