Цэндсүрэн С

Улаанбаатар хотод төрсөн. 1944-1954 онд Улаанбаатар хотын Нийслэлийн Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит арван жилийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1954-1959 онд Оросын Холбооны Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, К.А.Тимирязевийн нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Академийг тус тус төгссөн. Мал зүйч мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн байгууллагад тасралтгүй 55 жил ажиллаж байгаагийн дотор Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 51 жил багшилж, сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажилд хүчин зүтгэж, одоо магистр, докторантын сургалтанд хичээл зааж, магистр, докторын ажлыг удирдсаар байна. Хонины сүүний давслаг бяслаг боловсруулах технологийн талаар 'Оновчтой санал ' болон дайвар бүтээгдэхүүн ашиглалтыг сайжруулахтай холбогдуулан 'Нохойн зугаа' шинэ бүтээлийн патент хамтран батлуулсан, патентын гэрчилгээтэй 15 бүтээл нь эмхэтгэлд хэвлэгджээ. 'Монгол хонины сүүний химийн найрлага, технологийн шинж чанар' сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлээрээ 1989 онд Хөдөө Аж Ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага зэрэг 20 гаруй бүтээл, 200 гаруй өгүүллэгийг гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлсэн.