Эрдэнэбилэг Ц

Ц.Эрдэнэбилэг нь 1959 онд Москва хотод төрсөн. Улаанбаатар хотод 1967-1977 онд 10 жилийн дунд сургуулиа төгсч, ТИС-ийн ЭХФ-ийн Цахилгааны инженерийн ангид 1977-1979 онд элсэн суралцаж байгаад Батлан Хамгаалах Яамны шийдвэрээр ХБНГУ- ын Берлин -Бранденбург муж улсьн Бернау хотын 'Фритц Хекерт'-ийн нэрэмжит Их Сургуульд 1979-1983 онд суралцан, Академичийн түвшний 'Дипломт- Нийгмийн Эдийн засагч' мэргэжлээр төгссөн. Мэргэшсэн санхүүч. Дипломын ажлаа 'БНМАУ-ын хөгжилд Ажилчин ангийн гүйцэтгэх үүрэг' сэдвээр хамгаалж, Юүстүс-Лийбигийн Их Сургуульд Докторын диссертацаа ШУ-ны доктор Профессор Дийтер Айсселийн удирдлага доор бичиж дуусч, хамгаалалтаа амжилттай хийж дуусгасан . Ц.Эрдэнэбилэг 1984-1988 онд АШҮН, 1988-1990 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн Амралт Сувилалын Хэрэг Эрхлэх Ерөнхий Газарт санхүүжилт хариуцсан төсвийн мэргэжилтэн, 1990-2000 онд Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын Газарт Эдийн засаг нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа Улаанбаатар хотын 6 дүүрэгт халамжийн төвүүд байгуулах асуудлыг Улаанбаатар сонинд анх удаа дэвшүүлж, Олон улсын тусламжийн байгууллагуудтай холбон байнгын ажиллагаанд оруулсан байна. Ц.Эрдэнэбилэг нь 2001 оноос багшийн ажлын гараагаа эхэлж Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ар тал Эдийн засгийн тэнхимд багшилж байхдаа БХИС-ийн хэмжээнд Германы Гийссен хотын Юүстүс Лийвигийн Их Сургууль, Солонгосын Сөүл хотын Техникийн Их Сургууль, Бусаны Их Сургуулиудтай хамтарсан Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурлуудыг 8 дугаар cap, 2011 оны 10-р сард 2 удаа тус тус зохион байгуулсан. Одоо МҮИС-д Эдийн засгийн сургуулийн багш. МҮЭ-ийн 50,60 жилийн ойн Хүндэт медаль, Хөнгөн, Хүнсний аж үйлдвэрийн яам, Аж үйлдвэр Барилгын ажилчдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Байнгын Хорооноос олгосон VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 'Багшийн Алдар' цол тэмдэг, Баянгол дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, байгууллагын бусад шагналуудтай. Шүхрийн спорт сонирхогчдын Нислэгийн клубт багшлах эрхийн лиценцтэй. Хөнгөн атлетик, гар бөмбөг, хөл бөмбөгийн спортоор германы оюутан залуучуудын спартакиадын 1980-1983 оны алт, мөнгө, хүрэл медалиудтай. ХБНГУ-ын 'Улсыг Батлан Хамгаалах Нийгэмлэг'-ийн спортын 2 удаагийн '1982,1983 Берлин хот' 1-р зэргийн тамирчны үнэмлэх, цол, энгэрийн тэмдэгээр шагнуулж байсан.