Өлзийбаяр Д

Увс аймгийн Сагил суманд төрсөн. УБДС төгссөн. Д.Өлзийбаяр нь 1960-аад оны сүүлчээс уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлаа эхлэн энэ хугацаанд «Монголын орчин үеийн уран зохиолын түүх» (3 боть)-ийг зохиолцсоноос гадна «Шинэ хүний дүрийн зарим асуудал» (1985), «Зохиолчийн уран бүтээлийн онцлог» (1988), «Ном дагасан мөр» (1990), «Хэдэн хөрөг» (1995), «Т.Баасансүрэн» (2002), «Т.Очирхүү» (2004), Ч.Билигсайхан зэрэг уран зохиолын онол түүх, зохиолчийн ур чадварыг судалсан ном хэвлүүлсэн. Мөн хүүхдийн утга зохиолын асуудлаар 5, Боловсрол судлал, заах аргын ном 10 шахам, сэтгүүл зүйн 5, ёс заншлын судалгааны 3 бүтээл бичин нийтлүүлжээ. Д.Өлзийбаяр 'Монгол романд ардын хувьсгалыг тусгасан уран сайхны туршлага сургамж' сэдвээр хэл бичгийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Профессор, МЗЭ-ийн шагналт, АБТА