Баатар Ядамбатын

1957 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. 1974 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрмжит арван жилийн жилийн дунд сургуулийг, 1978 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг, 2013 онд Сан Франциско хотод ЛЕН институтийг тус тус төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Хэл бичгийн ухааны доктор. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Шилдэг нийтлэлийн улсын уралдааны шагналтан.